Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday 31 August 2009

9 сарын 1

За хөөрхөн хүүхдүүд гоё хувцасаа өмсөөд ээждээ үнсүүлж аавыгаа дагаад эрдэм сурахаар сургуулийн зүг алхаж байгаа байх даа.
Би 1-р ангид орж байснаа санадаггүй еэн. Бодвол нэг бөөтийсөн хүн зогсожийсан байлгүй.
Минйи хамгийн сайн санадаг юм гэвэл манай аав Чойр яваад АBC гэсэн цүнх авчирсийн. Нөгөөх нь үүргэвчгүй гартаа барьдаг. Намайг бол дараад каячмаар том. Тэр үед ямар сонголт хийх мэдрэлтэй байсан биш дээ.
Нөгөө цүнхээ бариал явна хүүхдүүд намайг ABC ABC ABC гээл шоолно. ABC явжийн ч гэх шиг. Би бас бодно нээрээ яагаад ABC гээд бичцийн бол доо гээл.
Нэг өдөр сургуулиа тараад явжийсан чинь ахлах ангийн хүүхдүүд ABC ABC ABC, ABC явжийн гээд дагаад яваад байдаг гэжий ш дээ. Сургуулиас манай байр ороод бараг л гэрийн гадаа хүртэл элэг доог хийж явдийм биш үү. Гэртээ ирээд ахтай хүн чинь ахдаа хэлээд маргааш нь ах намайг хичээл тарахад хүлээж байгаад би нөгөө хүүхдүүдийг ёстой тэр тэр тэр гээд бүр зүсээр нь заагаад өгчихсөн. Тэгээд тэд будаа дүш дүш ккккккккккккккккк.
Тэгээд нөгөө цүнхээ дунд ангид ортлоо барьсийн. Дунд ангид ороод арай томроод өөрөө цүнхээ сонгож энэ тэр тэгээд нөгөө ABC-аа пингийн булан уруу шидэж санаа амарч билээ.
Одоо ч бараг л хавтаст цахим тооцоолуур сугавчилж явкаад байгаан биш үү. Мөн удахгүй тийм болох байлгүй.

Sunday 30 August 2009

Сайхан караокэдмээр байноо

Ойрд караокэд ормоор үнэхээр их санагдажийн. Энэ гого дотор караокэ гэж байхымаа даанч надад дуу чангаруулагч алгаа. Тэгээд яахын зүгээр л орилмой юмуу нэг л болкүү байна.
Одоо тэгээд сайхан караокэдэж байснаа бодлоо л доо. Хамгийн сүүлд ОТ-ийнхэнтэй Цэцэг зочид буудалд ёстой навс караокэдсэн. Манайхан чинь угаасаа дуучин юм чинь уралдаад уралдаал уралдаад дуулчжийгаан ш дэээ. Эхлээд Монгол дараа нь халаад Орос за дараа нь тив алгасаад Англи өө тэгээд Япон энэ тэр дуулаад балласы ш дээ. Тэгсэн яасан би үнэнээ л хэлье зүгээр. Одоо бадаг бүдэг санажийн бид бүгдээрээ Нарангийн би нисчийн, шумбажийн, үсэрчийн гэдгийг л дуулж байснаа санажийн тэгээл байкүү кккккккккккккккккккккккккккккккккккккк.
Өмнө нь яалаа даа аан тийн ОТ охидуудаадаараа Чингис зочид буудлын 6 давхарыг ёстой нураасоооооооооооооооон. Үгүй тэр дуунууд шинэ биш ч гэлээ яасан олон төрөл жанарийн охидууд маань яасан ч мундагийн. Зохиол байвал уянгалаал, рок байвал тачигнуулаал, үглээ байвал үглээл явчжий ш дээээээээээ. Өө тийн тэр нөгөө Донча гэдгийг чинь ёстой бүжигтэй нь дуулсан гээл бодчих кккккккккккккккккккккккккккккккккккккккккк.
Тэгээд түүний урд нь хуучин ТББ-т хамт ажиллаж байсан 2 хүүхэнтэйгээ уулзаад караокэдсэн чинь нэг нь ирээгүй нэг нь бас нэг найзын төрсөн өдөрт явлаа гээд явчдийн. Би ганцаараа үлдсийн. Нэг нагац эгчийг дуудсан чинь яасан холын яаж очихийн ч гэх шиг болькүү юу гээд ганцаараа 2 цаг караокэдсэн. Үнэн үнэн, гоё л байсы ш дээ. Харин ч нэг гоё байсан тэр караокэны хүмүүс л гайхсан байх. Энэ галзуу юу гэж ккккккккккккккккккккккк. Би галзуураагүй ээ хүнд тийм үе байдын байна.
Би тэгж яриул Тэнгист ганцаараа 2-3 удаа кино үзсэн. Бас л нөгөө эгчээ дуудсан чинь бас л өмнөөс тайлбар тавьжийн больчкүү юу гээл ганцаараа үзцэн. Дараа нь найзуудтай хэлтэл итгээгүй гээл бодчих. Туг ч барина тугал ч хариулна яадын кккккккккккккккккккккк.
Тэрний өмнө Гамби ахынд очиж ОТ-ийн хэд дайлуулаад дараа нь Жагай, Оюук бид 3 Чаплинд караокэдоод дараа нь Дэлгэрмөрөн, Бааги эд нар ирээд бас л балай авсан. Би тэгээд эрт явах ажил гараад явсан л даа.
За тэгээд өмнө нь яалаа даа. Аан тийн хотын оффисын Цэнгэл, Отгоо, Ээнээ хонгор бид хэд караокэдсийн. Үгүй тэр Ээнээ, Отгоо 2 ямар их поп стилээр дуулдаг гэж боджийн. Би бол Дээдсээс өвөлсөн малчин заяа гэж эхэлкээл байсы ш дээ кккккк. Тэгэхээр нь гүрийсээр дуулаагүй гарч ирсийн. Хааяа тийм үе байх ш дээ тийм биддээ. Дуулаач л гээд байсан. Би дуулаагүй ээ.
Өөр бас яалаа даа аан тийн ОТ-ын хэдэн охид Азаа эгчийг төрсний дараа очиж эргэчээд хаана ч билээ караокэдсийн. Гоё л байсан. Яг тааруулаал гарч ирсэн их ч биш бага ч биш. Санаа нийлье санаа нийлье гэдэг л болсон доо.
За тэгээд цааш зөндөө байнаооооооооооооооо. Хүмүүсээ миний өмнөөс сайхан караокэдоод өгөөрэй за юу. Аан тийн Гантулгын "Ботгон нүд" дууг дуулчкүү биз ккккккккккккккк.

Saturday 29 August 2009

Хошин шог хэ хэ хэ

Өнөөдөр үүрийн шөнөөр босоод хавтасныхаа товчлуурыг товшоод баахан суулаа. Яасан гэсэн чинь байнга үздэг ганц хоёр мэдээ, суваг энэ тэр гээл өдрийн шалгалтуудаа хийжийсан чинь Хошин урлагийнхны тухай мэдээ юмуу, доромжлол юмуу, онигоомуу нэг юм байна саваад уначдийн биш үү. Инээд муутайг хэлэх үү дээ хи хи хи...
Яасан гэсэн чинь ингэнээ: Хошин урлагийнхан хүн инээлгэх гэж зовдог улс. Ажил нь урагшгүй болхоор бүгд кино урлаг уруу хошуурч бүгд л нэг нэг кинонд тоглож тэр нь дэлгэцнээ гарах гэж шилээ даран оочерлож байгаа бөгөөд дуртай нэг нь кинонд тоглоод кино урлагийг цатгачихсийн гэнэ. Тэгсэн өнөө хэдэн хошин урлагийнхан яахав төрхөмдөө буцаж "Сүүлчийн удаа" гэж дуусдаггүй тоглолтуудаа хийнэ. Тэд одоо эмгэн, өвгөн мэдрэл муутай хүмүүс болж тоглохоо болимоор юм гэнээ. Ха ха ха ха ха ха
Би боджийн-Үгүй ер зөндөө л том дарга цэрэг ихэс дээдсийг дуурайсан л байдаг биддээ. Одоо яах гээд байгаан Чингисээрээ хошин шог хийх гээл байгаамуу яах гээл байгаан мэдкүү л дээ. Тэд чинь бас нийгэмд болохгүй байгаа сэдвүүдийг хөөрхөн гаргаад ирдэг ш дээ миний хувьд. Болохгүй байгаа юмыг нь хөөрхөн л хэлцэн байдаг биддээ. Хүрлээ бол "Эргэлзээ"*рээ бараг л Болор Цом аваа бид дээ. Хүмүүс шууд тэрийг нь өөрийнхөө амьдрал дээр тусгаад шүлэг хийчихсэн байсы ш дээ. Би ч одоо өчнөөн л юманд эргэлзэж байна, амьдрал тэр чигээрээ эргэлзээн биш үү. Анх төрөөл хаана ирчэв юу вэ яах гээл юу хийх гээл байгаан бэ хүүеээ хүнтэй суух гаал байгаам уу үүеээ хүүхэд гарлаа хөгширлөө өвгөн эмгэн болох гээд байна уу гээд эргэлзээстэйгээн байсаараа дуусдын биш үү ккккк.
Бас өөр нэг юм нь хошин урлагийнхний хүн бүрт янз бүр авьас байна. За Амбий, Бооёо 2 эмгэн өвгөн тахир дутуу хүн болж тоглодийн байна. Нөгөөдүүл нь чаддаггүй л байхгүй юу даа. Юмыг сайн талаас нь хар л даа. Цагаан өнгө байна ш дээ.
Би үнэнээ л хэлье хоёр хошин шог үзээд дувт уйлаастайгаан байсааараан байгаад гарч ирсийн СТӨ-нд хүмүүс нирх гэж хөхрөөл би цурхиран уйлаад гарч ирсийн. Цуг үзсэн үеэл дүү маань тоглолт дуусаад гэрэл ассан чинь хүүеээ эгчээ та зүгээр үү бие чинь яасан гээд царай нь аймаар хувираад эгчийгээ өрөвдсөн чинь эгч нь энэ хошин шог гэсэн чинь дүү тэнд татаад уначихсан ха ха ха хи хи хи.
Ингэжийгаа байхгүй би бол шууд тусгаж аваад өрөвдөөд сэтгэл зүрх уярч хүлээж авчийгаа байхгүй юу. Гэтэл зарим нь шууд муугий нь улы нь сөхөж хүлээж авчийн. Хүн хүн янз янз л хүлээж авна л даа. Би эсвэл дэндүү дэндүү турьхан турьхан цэцгийн дэлбээнээс ч илүү зөөлөн юм уу мэдкүү.
Гэхдээ би нэлээд хэдэн удаа хошин шог үзсэн. Инээсээн бас инээсээн бүр байх суух газаргүй болтлоо инээсэн. Би гэхдээ хүн инээлгэх ямар кэцүү уйлуулах амархан гэдгийг мэддэг.
ХОШИН УРЛАГ МАНДТУГАЙ!

Monday 24 August 2009

Хэд дэх ч хэлээ сурчийн мэдкvv ээ

Америк, Европ, Ази тивийн хэлнүүдээс хэд дэхий нь ч сурчийн мэдкүү. Үнэн тасархай. Гарын 5 хурууг нугалчихаар боллоо шүү ккккккккккккккккккккккк. Хаашаа еэн онц сурлагатан юмуу мэдкүү ккккккккккк. За тоглосийн.
Арван жилд байхдаа Орос хэл 7 жил сурсийн байна. Яг үнэнийг хэлэхэд заасан бүгдий нь маш сайн сурсан. Гэхдээ яриа нойл, ойлгомжтой. Улсын олимпиадын II-ийн даваанд ороод 3 оноо дутаад III шатанд орж чадаагүй. Гэхдээ хэдэн сайхан Диплом байгаа.
Манай Орос хэлний багш бол С. Гэрэлмаа гэж сайн багш байгаа. Дараа нь багштайгаа Англи хэлээр холбогдсон. Бид 2 азтай шүү.
Дараа нь Их Сургуульд ороод Англи, Япон хэл зэрэг сурч эхэлсийн. Нэгий нь нөг өдөр давтахгүй өнгөрвөл мартах нь тэр дээ. Яг эн тэнцүү авч явна гэдэг чинь ёстой хэцүүм билээ.
Өө Япон хэлийг бол сайн сурсан ялангуяа дүрэм ... мэдээж яриа жаахан муу. Ханз эгчийг сайн бичсэн дээ. Хэдэн мянган дэвтэр дүүрэгсэн, бас харандаа баллуур, үзүүрлэгч 3-ыг их идсэн дээ. Яагаад ч юм Япон хэлэнд би их дуртай. Гоё хэл шүү. Үнэн гоё ханзны толио хулгайд алдаад одоо болтол харамсаж явдийн. Үнэхээр сайн толь бичиг байсан. Одоо номын сан бүрт орохдоо тэр толь бичгээ хайдаг. Хаана ч, хэдэн ч төгрөгний үнэтэй байсан би түүнийгээ шууд худалдаж авна.
Дөрвөн жил нойр хоолоо хасан байж сурсан хэлээ ашиглахгүй болхоор мартах шинжтэй тиймээс жаахан харамсмаар юм. Гэхдээ ямар ч байсан нэгэн нартай өдөр Токиод бууж шууд Японоор ярьж аврагалана гэж бодож байгаа шүү.
Англий хэлийг бас л орхиогүй. Өөрийгөө дайчилж хэмжээндээ л онц сурсан. Англи хэлний юу ч билээ дээ нэг сэдвээр дипломоо бичиж, хамгаалсийн байна. Одоо нэрий нь мартчиж. Харин ажилд ороод Англи хэлээ орхиогүй дээ. Улам сайжруулсан гэж хэлж болно шүү. Гэхдээ л оргилд хүрсэн гэхэд хэцүү. Эрдэмийн оргилд хүрнэ гэж байдаг болов уу?
Одоо хайрын хэл сурчийн. Яасан ч маягтай хэл юмб дээ. Бүх үг нь эр, эм ч гэх шиг тэгсэн мөртлөө эр үг эм үг гэдгийг таних ямар ч арга байхгүй жишээ нь: ширээ гэдэг үгний бичлэг, дуудлагыг нь цээжлэхээс гадна эр эм үг гэдгий нь шууд цээжлэхгүй бол алдаа гаргах хамгийн өндөр магадлалтай. Үнэн гомдмоор. Тэгжийснаа би одоо миний ах гэж хэлхийн бол миний гэдэг үг нь бас хувираад явчжийн даа.
Өнөөдөр лав автобусанд ороод билетийн үнэ хэд вэ гэсэн чинь жолооч ах ойлгодоггүй ээ. Энэ Ү-ван орноо гэхийн би ямар хаашаа явах вэ гэсийм уу хэдэн төгрөг төлөх вэ гэж байх чинь. Нөгөө билет гэдэг үгий нь эр эмий нь ялгаагүй аманд орж ирсэн угтвар хэрэглээд аваад хаясийн тэгээд толгой нь эрэгсийн байгааз.
Маргааш шуудан орох жаахан ажилтай. Шууданч эгчийг толгойг нь 3 эргүүлээд гарч ирнэ биз. Тэгээд үгээ боджийтал англи, орос, япон үгнүүд орж ирээд ёстой нэг бантангий нь хутганаа энэ тархи...

Tuesday 18 August 2009

Норт Бэй ороод ирлээ гэж...


Хаагуур юу хийгээд тэнээд байнаа? Өө ойр зуураа найз нөхдийнхөөр зочилсон шиг явжийн. Үнэн завтай кккккккккккккккк.
Сайхан том зайтай, өндөр автобусаар явж ирлээ. Явна ч гэж сүнгэнүүлж байна гэхдээ замын дагуух суурин бүр дээр зогсож, шуудангаа шалгадаг болхоор жаахан удсан гэх үү дээ. Хэдхэн зорчигч байсан. Би автобусаар явах үнэн дуртай. Яагаад гэвэл маш сайхан мэдрэмж төрдөг. ОТ-д байхдаа өглөө бусад хүмүүсийг дуг нойрондоо дугжирч байхад бид хамгийн түрүүнд ажилдаа явдаг байлаа. Би гэгч хэнхэг хүн хамгийн түрүүнд ирж автобусандаа суудаг болхоор зарим нэгэн нөхөд намайг автобусанд хонодог гэж хошигнодог байсан. Хамгийн урт талд нь суугаад чихэвчээ зүүгээд за тэгээд элдэв төрлийн сайхан дуу сонсоод хорвоо дэлхийг юу юутай нь бодоол явж өгнө дөө.
Тийм болхоор яг тэр сайхан мэдрэмж маань давтагдаж, замын хоёр талыг сонирхсон шиг явлаа даа.
Норт бэй ороод яг л Монголд байгаам шиг зочилсон айлдаа Монголоор яриад Монгол хоол цуйван, бууз, хуушуур идээл хммммммммммм хаана я явсан цуг гэж мэдээрэй гээл Монголчуудтайгаа далайн эрэг ороод, кино үзээл. Яг л Тэнгист байгаам шиг мэдрэмж төрсөн кккккккккккк.
Хуучин танилуудтайгаа уулзахад ямар сайхан байсан гээч. Нэг их хууч хөөрөөгүй ч бас л гоё байсан шүү.
Монголчуудтайгаа уулзаад амаа урагдтал Монголоор ярьсан. Бүр дундуур нь Англиар ярих гэсэн чинь таг түг гээд эвэлж өгөхгүй байсан шүү.
За ингээд сайхан дайлж, зочилсон Монгол айлдаа маш их талархлаа гэж хэлээд энэ бичлэгээ өндөрлөе. Дараа зөндөө зочилноо...

Wednesday 5 August 2009

Яаж явбал зохих вэ?

Дуугүй явбал донгио гэнэ Дуутай явбал онгироо гэнэ Дээл хөөрөгвөл танхай гэнэ Дээшээ харвал яравгар гэнэ Хөнгөн инээвэл маягтай гэнэ Хөмсөг зангидвал ууртай гэнэ Ойртоод явахаар доль гэнэ Охидтой явахаар сүүл гэнэ Яаж явбал зохих вэ? Энэ 1995 оны хувилбар шүү. Орчин үеийн буюу 2009 оны хувилбарыг зохиож байна. Энэхүү мөрөнд чин үнэн хувилбар оруулах хүмүн байвал сэтгэгдэл үлдээгээрэй. Талархлаа

Saturday 1 August 2009

Ээжээсээ алс хол амьдарч, ажиллаж, сурч буй бүх хүмүүст зориулав.

За Монголоос явахын өмнө баахан бэлтгэл хийгээд хөгжмийн сангийн дэлгүүр орж хайрт дуучиныхаа шинэ цомгыг авсийн. Хэзээ гарсын хэн мэдхэв. Би лав үзээгүй л юм билээ. Энэ газар ирэнгүүт л машиндаа нөгөө цомгоо хийгээд сонслоо. Дэлгэрмөрөн сонгосым уу цаадуул нь санал болгосым уу миний бодол маш нийллээ. Тэгэхээр нь хамгийн их таалагдсан 2 дууных нь үгийг нийтэлхээр шийдлээ. Эрх, энэ тэр нэхэхгүй биз дээ найзаа. Хоёр дахь дуу нь явахаар аньсага их цантадгийн одоо гайгүй болж байгаа. Ая Т. Дэлгэрмөрөн Үг Н.Баянмөнх
ЭЭЖДЭЭ ОЧЬЁ
Зав гаргаад ээждээ очиж байя даа хүмүүсээ Заяа буянаа хайрласан ээжийн минь магнай тэнийнэ дээ Хүрээд ирээч хүү минь гэж айлгаж, тунирхаж дуудахгүй ээ Хүслийн ганцхан оргил нь хүүгээ үнэрлэх юм шүү дээ Дахилт: Харцаараа бодлоороо зүрх сэтгэлээрээ Хамгаас илүү ээж минь хүүгээ хүлээж суугаа Амьдын жаргал гэдэг хүү нь ирэх л юм шүү дээ Алагхан хорвоод ээжийгээ очиж л баярлуул хүмүүсээ Ээж минь намайгаа хүлээж суугаа Ээждээ ирнээ гээд харуулдан суугаа Сураг сургийн алсаас чимээ чагнан суугаа Суусан ч боссон ч хүүгээрээ дутаж дутаж л суугаа Цаг товчлоод ээждээ хурдан очьё доо хүмүүсээ Цагаан сүүгээр амлуулсан ээжийн минь сэтгэл амрана даа Хоноод яваач хүү минь гэж холуур тойруулж аргадна даа Хорвоод ганцхан жаргал нь хүүгээ харах л юм шүү дээ Дахилт: Харцаараа бодлоороо зүрх сэтгэлээрээ Хамгаас илүү ээж минь хүүгээ хүлээж суугаа Амьдын жаргал гэдэг хүү нь ирэх л юм шүү дээ Алагхан хорвоод ээжийгээ очиж л баярлуул хүмүүсээ Ээж минь намайгаа хүлээж суугаа Ээждээ ирнээ гээд харуулдан суугаа Сураг сургийн алсаас чимээ чагнан суугаа Суусан ч боссон ч хүүгээрээ дутаж дутаж л суугаа Ая, Үг Б.Тамир
Цагаан нулимс
Зүүд нойрондоо таньтайгаа уулзах юм Зүрх сэтгэлдээ таныгаа л санах юм Энхрий ээждээ эргээд очоод Ээжийнхээ сэтгэлийг дэвтээж өгөх юмсан Хүү нь таныгаа санах болгондоо Хүүгийнх нь сэтгэл нялхраад байна даа Хүсээгүй хагацлыг элээж л сууна даа Хүү нь таньдаа хүрээд очино доо Дахилт: Хүү нь таньдаа хүрээд очихоор Хөөрхий ээж минь өршөөж хайрлаарай Хүний нутагт хөлбөрч явна даа Хүү нь таныгаа өрөвдөөд байх юм Хүний орчлонд хүүгээ л гэдэг Хөөрхий ээждээ хүрээд очино доо Нарт хорвоод намайгаа гэдэг Наддаа сайхан миний ээжий Наслах тусмаа уяран зөөлөрдөг Намбалаг сайхан миний л ээжий Дахилт: Хүү нь таньдаа хүрээд очихоор Хөөрхий ээж минь өршөөж хайрлаарай Бумны хорвоод хүүгээ л гэдэг Буурал ээжийгээ тэнгэр шиг дээдэлье