Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday 26 June 2012

Сурья гэж боддоггүй ээ


Эрдэм ном сурах, эгэл даруу байх, гоо, сайхан байх, спортоор хичээллэх... гэх мэтийг сайн хичээнэ, сурья гэж ч маш их эрмэлздэг. Аан харин ... ... ...  сурья гэж боддоггүй хүн дээ.

Мэдэхгүй ээ. Бурхан надад тийм авьяас заяалаа. Ийм авьяас заяасангүй л гэдэг.

Харин ч бурханг надад ХООЛ ХИЙХ авьяас заяагаагүйд нь би баярладаг юм. Одоо тэгээд авьяас байвал яах нь вэ гээд бодохоор,


  • Хѳѳх гоё хийл хийдэг шүү, танайд очиж нэг хоол иднээ гээд салахгүй. Жишээ нь би Солонгос хүүхэнд цахим захидал илгээхдээ хэзээ очиж гарын хоолыг чинь идэх вэ гэж бичдэг. 
  • Энд тэнд зугаалгаар явна, Ѳѳ чи гоё хоол хийдэг юм чинь чи ахлах тогооч бол. Нэг хэсэг нь голын усанд шумбаал би тэнд галд шарагдаааааааааал тогоо шанагатай зууралдана. 
  • Тэгээд нѳгѳѳ ТВийнхан нь утасдаад хоол хийгээд ТВ ээр гараад ѳгчих гээд гуйгаад салахгүй. 
  • Бас нэг нэвтрүүлэг байнаа. Юу билээ. Аан тийн хамтдаа хооллоё гээд очиж хоол иддэг нэвтрүүлэг. Бас ганцаараа очихгүй бас нэг юм дагуулад очдог юм нээх сонин. 
Гэх мэтээр ингээд хайран сайхан цаг урсаж ѳгѳх нь ээ. Хүмүүс намайг хоол хийж чаддаггүй л гэдэг би эмзэглэдэггүй ээ. Манай ах бүр намайг оюутан байхад хэлэхдээ, Энэ нѳхѳрт гараал эхний ѳдѳрѳѳ хѳѳгдѳѳд ирнэ. Хэн ийм амтгүй жонхуу идэхийн гээл загнана. 

Хамгийн сонин нь би ерѳѳсѳѳ за ийм хоол гоё хийгээд сурчихья гэж боддоггүй ш дээ. Намайг хүмүүс дамжаанд яв гээд л тэгдийн. Тэгж боддоггүй дээ. 

Урждар нагац эгчтэйгээ буу халж байваа. Эгч юм асуугаал би хариулаал. Бид 2 ярьна гэж баллана шүү дээ. Хѳдѳѳгийн байдал шалдар булдар, тэмээний ноосны үнэ 2000 гээд л эхлэнэ. 

Тэгээд ярьж яваал тогоо шанага уруу орчихож. 

Би:
 - Эндхийн будаа нээх гоё агшдаггүй ш дээ. 

Эгч:
 - Яагаад тэр вэ, 

Би:
 - Мэдэхгүй ээ, нээх сонин нялцгай л юм болчды ш дээ. Тэгээд би Солонгос дэлгүүрээс Япон будаа авч иддэг. 

Эгч:
 - Агшдаггүй будаа гэж юу байдаг юм. Чи усы нь л ихдүүлчээ биз. 

Би:
- Ва ха ха ха та ямар аймаар юм бэ. Боль л дооо. 

Эгч:
- Чамайг мэдэхгүй хэн байсан юм. 

Жинхэнээсээ зарим ѳдѳр гоё агшаад зарим ѳдѳр муу агшина. Энэ цаг агаартай холбоотой байхаа ва ха ха ха. 

Ѳнѳѳдѳр нартай байсан гоё агшив гэж. 

14 comments:

  1. тэр хоол сайн хийдэг хүнд цаг олддоггүй гэж үнэн шүү. мань ч бас гайгүйдээ л ордым шиг байгаан. гадуур яваад ядарч үхэх гээд байхад чинь л хоол хийгээд өг гээд гуйгаад төвөгтэй гэж. за тэгээд зарим өөрөө хоолоо хийж байгаа хүмүүс нь энэ амт нь яажийна ийжийнэ гээд асууж шалаад явдал суудалтай.

    тэр цаг агаар анддаггүй будаа ямар айхтар эдэв???

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийн, Яг тэгж бодогдоод бурханд би баярладагын ккккк, би бол хоол сайн хийдэг хүн хажууд ирчихвэл биеэ бариад бүүр будаа кккккк, тэгээд л болж ѳгвѳл хоолоо ѳгчѳѳл алга болох санаа оноо бодож олно шүү дээ.

      Хэлдээ юухэвээ, урждар бороотой нялцгай, ѳнѳѳдѳр нартай сайхан агшлаа гэж ккккк

      Delete
  2. oo tgd nohort garaad ireheer bas odor bolgon l hool hiih hereg garna shuu dee, tegeheeer bas nohortei goe amttai hool iduulchihiimsan geel boddog l yum bn lee

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийм нэг үр хүүхэд энэ тэр гэсэн цаг хугацаа ирэхээр сурна гээд зүтгэх болов уу гэж бас хааяаа бодноо цаадах чинь хэ хэ хэ

      Delete
  3. Бороотой өдөр будаа агшаавал нялцгай болох юм уу? :))

    ReplyDelete
    Replies
    1. чийг нь ихдээд ха ха ха

      Delete
    2. Тэгсээн яахав дээ бороо орж байгааг нѳлѳѳлѳѳд усы нь ихдүүлээд уржигдар. Ѳнѳѳдѳр бол нартай байсан болхоор нь ус нь таараад сайхан агшив. Үнэн ш дээ.

      Delete
  4. Хэхэ, над шиг ааштай бол аштай юу даа. Сайхан зан нь хөдлөхөөр сайхан хоол хийчихээд, муухай ааш нь хөдлөхөөр жонхуу буцлагачихаад. Тэхээр цаадуул чинь сайхан хоол идэхийн тулд бас сайхан ааштай байлгах гээд үзнэ шүү дээ. хэхэ

    ReplyDelete
    Replies
    1. Ѳѳ за за чамд тэгвэл ёстой бүх эрх байна даа. Би бол яаж ч хичээгээд 00 шүү дээ хэ хэ хэ. Ичихгүй ээ хэлээл авна, хэ хэ хэ.

      Delete
  5. Hool hiij surah gd yaarah hereg yuu bnaa, huntei suugd huuhed garaad ireheed yawaandaa surna doo. Huuhed bor hoolond orood bantang n ayataihan hiigd ugchii gej bodood l surdiin bna lee.

    ReplyDelete
    Replies
    1. Яахав хааяаа гайхдын. Ѳѳр олон сайхан юм сурья гээд л үхэн хатан гүйдэг байж. Яагаад хоол сайхан хийгээд сурчихья гэж боддоггүй юм бэ гээд л бодно.

      Харин тиймээ наадахыг чинь бас бодоол байгаа. Гэтэл хүмүүс тэр холоос хоол хийж чаддаггүйг минь гайхаад суухаар .... ва ха ха ха ха ха ха ха.

      Delete
  6. Өөлхөн гэдэг нь

    ReplyDelete
  7. ер нь тэгээд элдэв төрлийн амралт зугаалганд хүний хоол хийж зарагдах чинь утгагүй шт.. ангайсан алцайсан хэдэн друкуудын юмыг хийж өгсөөр байгаад бүр давраацан. тэгээд нэг өдөр албаар юу ч хийгээгүйм.. тэгсэн маргааш нь Дэбэ аймар таргалаад хөдөлж чадхаа байсан байналээ гэж гуцаж байналээ //ууртай байгаа учир хараалын үг ашиглаад байна уучлаарай//

    ReplyDelete