Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday 20 April 2017

Гоё гэдэг нь...

Австралиас 2 найз маань ирсэн чинь бөөн баяр, аав ээж ирсэн юм шиг л байна.
 

 
Сүүлд Монголд очихдоо зуны 3 сар жуулчинд явж баахан хөдөөгүүр тэнэсэн. Тэр жуулчингуудын маань 2 нь манай хотод ажилаар ирээд бөөн баяр.
 
Бодоод байсан чинь эртий танил хүмүүстэйгээ уулзаагүй их уджээ. Монголд 7 хоног Говь, хангайгаар хамт аялал хийсэн маань их л дотно санагдаад цаанаа л нэг гоё сайхан байв.
 
Нөгөө 2 чинь бараг буудалдаа буунгуутаа над уруу смс шидээд л хаана уулзах уу юу хийх үү? Та хоёртой уулзах гэж 5 хоногийн өмнө ирсэн гэж намайг уяраагаад л. Тэгсэнээ 4-лээ уулзаад ямар ч зорилгогүй гадуур тэнээл явж байснаа за цангаад байна юм ууя гээл нөгөө 2 чинь бид 2-т авч өгнө гээл яг аав ээж шиг.
 
Баахан Монголын тухай яриад л, бидний гэр бүлийн тухай асуугаад л, одоо яах билээ, тэгвэл яах билээ ингэвэл яах билээ? Та 2 хэзээ манайд ирэх билээ гээд л, яриад л яриад л...
 
Нөгөө хоёрыгоо гэртээ Монгол хоолоор дайлна гээд. Би чинь 3 төрлийн бууз чимхээд, махтай, мах ногоотой, мах будаатай тэгсэн чинь нөгөө 2 чинь махтайг нь түүж идээд бид будаа, ногоотой буузаа идлээ ш дээ.
 
Канад, Австралийн амьдралын өртөг баахан зүйлийг харьцуулж ярилцав. Манай хоёр 4 жилийн өмнө Монголд ямар байдалтай очиж байсан яг хэвээрээ. Нөхөр нь нэг ханцуйгүй жилэтэк, эхнэр нь нэг цүнх үүрээл бид хөдөөгүүр аялсан. Яг өмссөн зүүсэн юмтайгаа хэвээр.
 
Манайд ирчээд газрын зураг дээр хэдүүлээ хаашаа хаашаа явлаа, энд хоносон бил үү, энд баахан уулаар тэнэсэн энд яалаа гээд л би бараг тэнд тийм хоол идсэн гэж хэлчих гээд л аман дээр гарч ирээстэй.
 
Аан тийм аялалын үед ерөөсөө ам цухуйлгахгүй байсан тэгсэн Монголд очоод хамгийн их санаа зовж байсан зүйл нь ус гэнэ шүү. Бүр ундны ус. Ус таарахгүй байх гэж айж байсан л гээд байв. Бодмоор ч юм шиг.
 
Дараа нь уулзахаараа Канадад байхдаа санаа зовж байсан зүйлийг нь асууя даа хэ хэ хэ.

2 comments:

  1. САйн байна уу, ТБ, АЗ 2 , би жирийн нэгэн блог уншигч байнаа, Мишаа гэдэг блоггер яасан юм бол, FB байхгүй болж, бие хаа нь муу байсан, гайгүй байгаа. ӨӨрөө бол ч муу хүн үхдэггүй юм л гэж байгаа байх даа

    ReplyDelete
    Replies
    1. Сайн сайн уу? Миша сайн байгаа байхаа. Хүнтэй суугаад хүүхэд гаргасан л байх. Хүн гэр бүлтэй болохоороо л чив чимээгүй болчды ш дээ. /Миша уншчих вий дээ ккк/

      Нэг үг байдаг ш дээ. No news is good news.

      Delete